Обервартын нээлттэй тэмцээнд долоон жүдоч оролцоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-14

Австрийн Оберварт хотноо жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээн маргааш эхлэх билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 35 орны эмэгтэй жүдочид өрсөлдөнө. Харин манай улсаас долоон жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Тодруулбал, 48 кг-ын жинд Парисын “Их дуулга”-д амжилттай барилдсан Г.Наранцэцэг зодоглож байгаа бол 52-т Л.Сосорбарам хүч үзнэ. 57 кг-ын жинд Л.Энхрийлэн барилдах бол 63-т Б.Ганхайч, 70-д Б.Баасанжаргал нар барилдана. Харин -78-д Ш.Сэржмядаг зодоглож байгаа бол +78 кг-д Э.Гандиймаа барилдах юм.