Италийн Ром хотноо маргааш жүдо бөхийн нээлттэй тэмцээн эхэлнэ. Зөвхөн эрэгтэй жүдочид оролцох энэхүү нээлттэй тэмцээнд дэлхийн 51 орны цагаан өмсгөлтнүүд зодоглож байна.
Харин манай улсаас 8 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. 60 кг-ын жинд Э.Ариунболд, 66-д Н.Мөнхбаяр, 73-т Б.Батболд, Ц.Цогтбаатар нар оролцох аж. Ц.Цогтбаатарын хувьд Парисын “Их дуулга” тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл 81-д Н.Дагвсүрэн, 90-д Э.Мөнхжаргал, -100-д Д.Цэрэнням, +100-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.