Германы Бундес лигийн 22 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "салхийг хагалж" алдарт "Байерн Мюнхэн" клуб "Аугсбург"-ийн талбайд зочилж, 2:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 48 оноотой болж, тэргүүлэгч "Боруссия Дортмунд"-аас ердөө хоёр л оноо алдаж эхлэв.
Тоглолтын 1 дэх минутад "Байерн"-ы хагас хамгаалагч Горетцка өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Тэгвэл 17 дахь минутад Коман хариуг нь барьсан. Гэвч Жи Дон Вон 23 дахь минутад дахин эзэн багт тэргүүлэл авчирсан ч өнөөх Коман эхний үеийн цагийн төгсгөлд тэнцүүлсэн юм. Улмаар Алаба 53 дахь минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ.