Өнөөдөр Н.Дагвасүрэн тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-16

Италийн Ром хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн барилдана. Тэрбээр А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Оросын Абас Азизов болон Румыны Элимер Шос нарын ялсантай нь барилдана.

Тэгвэл 90 кг-д Э.Мөнхжаргал зодоглож байна. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёдугаар тойрогт Казахстан болон Румыны бөхчүүдийн ялсантай нь барилдана.  100 кг-д Д.Цэрэнням барилдах бөгөөд D хэсэгт багтаж,  эхний тойрогтоо Румыны Даниэл Матетэй оноолт таарлаа.

Харин +100 кг-д О.Цэцэнцэнгэл барилдана. Манай бөх эхний тойрогтоо Израилийн Наор Итатай барилдахаар оноолт таараад байна. Өчигдөр эхний өдөр манайхаас 3 тамирчин гарч барилдсан ч медаль хүртэж чадсангүй.