Мэргэжилийн сагсан бөмбөгийн "Бүх оддын тоглолт" буюу "All star" тоглолт хоёр дахь өдрөө Шарлот хотод үргэлжиллээ. Өнөөдөр гурван төрлийн тэмцээн болсон бөгөөд "Ур чадвар", "Гурвын зайны шидэлт", "Цагирган дээрээс довтлох" буюу "Slam Dunk"-ийн төрлийн тэмцээн боллоо. Эхний тэмцээн буюу Лос Анжелес Лейкэрс багийн Кайл Кузма, Мемфис Гриззлис багийн Майк Конли, Даллас Мавирекс багийн Лука Дончис, Сакермэнто Кингс багийн ДиАарон Фокс, Дэнвер Наггетс багийн Никола Ёокич, Бостон Селтикс багийн Жейсон Тэйтум, Орлондо Межик Багийн Никола Вичевич, Атлантан Хаукс багийн Трае Янг нар оролцсон байна. Тэмцээний аваргаар Жейсон Тэйтум тодорлоо.
Дараагийн тэмцээнд холын зайн шидэлтийн тэмцээн болсон бөгөөд тус тэмцээнд шилдэг шидэгч нар оролцсон билээ. Тус тэмцээнд өнгөрсөн жилийн аварга болох Финикс Санс багийн Дэвин Бүүкэр, Портлэнд Трэйл Блэйзэрс багийн Сэт Көрри, Голдэн Стэйт Уорриорс багийн Стифэн Көрри, Торонто Репторс багийн Дэнни Грин, Брүүклин Нетс багийн Жой Харрис, Сакермэнто Кингс багийн Бадди Хийлд, Портлэнд Трэйл Блэйзэрс багийн Диман Лилард, Милоуки Багс багийн Крис Меддлтон, Даллас Мавирекс багийн Дирк Новицки, талбайн эзэд болох Шарлот Хорнетс багийн Кембэ Уолкер нар оролцон юм. Ингээд аваргын төлөө Көрри, Харрис, Хийлд нар үлдсэн бөгөөд Харрис 27 оноог авч түрүүлсэн байна.
Өнөөдрийн сүүлийн тэмцээн болох Slam Dunk төрөлд Шарлот Хорнетсийн Майлс Бриджис, Атланта Хаукс багийн Жон Коллинс, Оклахома Сити Тандер багийн Хамидо Диало, Нью-Иорк Никс багийн тоглогч Деннис Смит ЖР нар өрсөлдсөн бөгөөд Хамидо Диало хол илүү байж түрүүллээ.
Маргааш өглөө Лербон Жеймс болон Яннис Адетокумбогийн багуудын тоглолт болно.