Испанийн Ла лигийн 24 дүгээр тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Реал Мадрид” клуб талбайдаа “Жирона”-г хүлээж авч, 1:2-оор хожигдлоо. Ингэснээр энэ улирлын 7 дахь ялагдлаа хүлээж, 45 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж байна.
Мөн тэргүүлэгч “Барселона”-гаас 9 оноогоор хоцорч эхэллээ. Тоглолтын 25 дахь минутад Каземиро гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 65 дахь минутад Стуани торгуулийн цохилтоос тэнцүүлсэн бол Порту 75 дахь минутад хожлын гоол оруулжээ.