Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтоо “Байерн Мюнхэн” клуб Английн “Ливерпүүл”-ийн талбайд хийж, 0:0-ээр тэнцсэн билээ. Энэхүү тоглолтод “Байерн”-ы хагас хамгаалагч Фрэнк Рибери сэлгээгээр талбайд гарсан.
Тэгвэл Рибери “Байерн”-ы төлөө Европын хэмжээнд 100 дахь тоглолтдоо оролцож байгаа нь энэ ажээ. Энэ жил 35 настай хагас хамгаалагч 2018-2019 оны улиралд 16 тоглолтод оролцож, 4 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгөөд байна.