"Манчестер Сити" клубын хамгаалагч Эмерик Лапорт багтайгаа шинэ гэрээ байгуулжээ. Энэ жил 24 настай хөлбөмбөгч шинэ гэрээ ёсоор багтаа 2025 он хүртэл тоглохоор болж байгаа аж.
Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард Испанийн "Атлетик" клубээс "Сити"-д ирж байсан юм. Лапорт энэ улиралд багийнхаа төлөө 27 тоглолтод оролцож, хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгөөд байна.