Английн “Ливерпүүл” клубын дасгалжуулагч Юрген Клопп “Барселона” багийн хагас хамгаалагч Усман Дембелег авах сонирхолтой байгаа ажээ. Mundo Deportivo-гийн мэдээлж байгаагаар Герман мэргэжилтэн энэ жил 21 настай Франц залуутай өөртэй нь болон ээжтэй нь уулзаж, ярилцахыг хүсч буй аж.
Энэ наймааны үнэ 100 сая хүрнэ гэж тооцож байгаа юм байна. “Ливерпүүл”-ийн захирлуудын зөвлөл энэ өртөг хэтэрхий өндөр гэж үзэж байгаа Клопп өөрөө асуудлыг шийдэхээр ажиллах гэнэ. Өнгөрч буй улиралд Дембеле 27 тоглолтод оролцож, 4 гоол оруулж, 7 гоолын дамжуулалт өгчээ.