Английн премьер лигийн 27 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд яваа "Тоттенхэм" клуб "Бөрнли"-гийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо. Ингэснээр 60 оноотой хэвээр үлдэж, тэргүүлэгчдээс 5 оноогоор хоцорч байна. Уг нь хожсон бол ердөө л 2 онооны зөрүүтэйгээр шил дарж ирэх байлаа.
Тоглолтын 57 дахь минутад Вуд гоолдож, "Бөрнли" тэргүүлж эхэлсэн. Гэвч 65 дахь минутад Харри Кейн энэ улирлын премьер лигийн 15 дахь гоолоо оруулж, тэнцүүлсэн юм. Харин 83 дахь минутад Барнс гоолдож, эзэн баг ялалт байгууллаа.
Бусад тоглолтын үр дүн
Борнмут 1-1 Вулверхэмптон
Ньюкасл 2-0 Хаддерсфилд
Лестер 1-4 Кристал Палас