Өнөөдөр Н.Түвшинбаяр, Л.Отгонбаатар тэргүүтэй долоон бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-23

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр хүнд жингийнхний барилдаан болно.  Тодруулбал, эрэгтэй 90, 100, +100, эмэгтэй 78, +78 кг-ын барилдаанууд болох юм.  Манайхаас хүнд таван жинд 7 бөх гарч барилдана.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана барилдах юм. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Их Британийн бөх Макс Стеуарттай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл  100 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар, залуу жүдоч О.Хангай нар барилдана. Л.Отгонбаатарын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлээ. О.Хангай С хэсэгт багтаж, Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс оролцож байгаа Ханкан Аднантай барилдана. Ялбал Солонгосын Чо Гухам хүлээж байгаа. 

+100 кг-д Ө.Дүүрэнбаяр, олимпын аварга Н.Түвшинбаяр нар барилдана.  Ө.Дүүрэнбаяр А хэсгийг тойлголж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Австрийн  Даниэл Аллерсторфертэй барилдана. Тэгвэл Н.Түвшинбаяр аварга С хэсэгт багтаж, эхийн тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Германы бөх   Свентэй барилдахаар оноолт таарлаа.