Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр хүнд жингийнхэн барилдаж байна. Манайхаас эрэгтэйчүүдийн +100 кг-д өрсөлдөж буй Ө.Дүүрэнбаяр гуравдугаар тойрогт Бразилын Ионас Иносенсиог ялж, шөвгийн наймд шалгарлаа.
Тэгвэл энэ жинд өрсөлдсөн олимпын аварга Н.Түвшинбаяр хоёрдугаар тойрогт торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн. Мөн -78 кг-д барилдсан Ш.Сэржмядаг эхний тойрогтоо ялагдсан.
90 кг-д барилдаж байгаа Г.Алтанбагана хоёрдугаар тойрогт Германы Тим Шмидтыг ялж, шөвгийн 16-д үлдсэн. Гуравдугаар тойрогт Недерландын бөх Жеспер Сминктэй барилдана.
100 кг-д барилдсан Л.Отгонбаатар, О.Хангай нар хоёрдугаар тойрогт хоёулаа ялагдлаа.