“Арсенал” хожиж, “Ливерпүүл” тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-24

Английн премьер лигийн 27 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпүүл” клуб “Манчестер Юнайтед”-ын талбайд зочилж, хуурай тэнцэв. Ингэснээр 66 оноотой болж, “Сити”-гээс нэг онооны илүүтэй хүснэгтийн тэргүүн байраа хадгалав.

Харин “Манчестер Юнайтед” 52 оноотой болж, тавдугаар байр руу ухарлаа. Энэ тоглолтод “Юанайтед” эхний үед гурван ч тоглогчоо бэртэлд алдаж, Аваргуудын лигийн хариу тоглолтоо тун нимгэн бүрэлдэхүүнтэй хийхээр боллоо.

Хоёр том баг тэнцэж байх зуух нөгөө талд “Арсенал” талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ийнхүү “Их буучид” 53 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирлээ. Тоглолтын 6 дахь минутад Ляказетт тооны харьцааг нээж, Мхитарян 17 дахь минутад нэгийг нэмжээ.