“Манчестер Сити” Английн лигийн цомд хоёр жил дараалж түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-24

Английн цомын финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Аваргын төлөө “Челси” болон “Манчестер Сити” гэсэн хоёр том баг тулж, асуудлаа торгуулийн цохилтоор шийдсэн юм. Торгуулийн цохилт цохиход “Манчестер Сити” илүүрхэж, өрсөлдөгчөө 4:3-аар буулгаж авлаа.

Ийнхүү “Хотынхон” хоёр жил дараалан лигийн цомд түрүүллээ.  Харин “Челси”-гийн хувьд дотоод уур амьсгал асуудалтай байгааг энэ тоглолт харууллаа. Дасгалжуулагч Сарри торгуулийн цохилт цохихын өмнө хаалгач Кепаг солихыг хүссэн. Гэвч тэрбээр дасгалжуулагчийнхаа үгнээс зөрж, сэлгээнд суухыг хүсээгүй бөгөөд эцсийн дүндээ баг нь ялагдсан юм.