Олон улсын уулчдын холбооны мөсөнд авиралтын ДЦАШТ-ий хурдны төрөлд оролцсон МУҮХ, “Сутайн бор” клубын тамирчин, ОУХМ Н.Хэрлэн урьдчилсан шатанд V байр эзэлж гараагаа маш амжилттай эхлүүлж хагас шигшээд шалгарсан билээ. Харин хагас шигшээ шатны эхний гараанд 11.85 секундээр бариалсан аж. Гэвч шүүгчид түүнийг “хананаас салсан” гэж үзэж, амжилтыг тооцоогүй аж. Ингэснээр XI дүгээр байр эзлэн тэмцээнээ өндөрлүүлсэн байна. ОУХМ Н.Хэрлэн 10 гаруй хоногийн дараа болох Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох билээ.