Английн премьер лигийн 27 дугаар тойргийн хүрээнд “Манчестер Юнайтед” клуб талбайдаа “Ливерпүүл”-ийг хүлээж авч, хуурай тэнцсэн билээ. Энэ тоглолтод “Манчестер Юнайтед”-ын хаалгач Давид Де Хеа оролцож, нэг багийн төлөө 100 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй премьер лигийн түүхэн дэх 7 дахь хаалгач боллоо.
“Манчестер Юнайтед” клубын түүхэнд Питер Шмейхель 112 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй байдаг аж. Де Хеагийн хувьд премьер лигт энэхүү шилдэг амжилтыг үзүүлсэн 7 дахь хаалгач болсон. Харин хөлбөмбөгийн түүхэнд хаалгаа 100 тоглолтод хуурай манасан 25 дахь хаалагч боллоо.