Монголын бүх ард түмний өвлийн спортын 15-р их наадмын шайбатай хоккейн тэмцээн 3 өдрийн турш үргэлжилж, өчигдөр медалийн эзэд тодорлоо. Спарткиадын аварга багаар М.Отгонбаяр дасгалжуулагчтай, Б.Эрдэнэсүх ахлагчтай Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "ХАНГАРЬД" баг тодорсон байна.
Харин мөнгөн медалийг Улаанбаатар хотын “Бласт” ХХК-ийн спортын мастер Н.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай, ОУХМ Г.Тамир ахлагчтай "ОТГОН ОД" клуб хүртсэн бол гуравдугаар байрт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн "Аравт" клубын спортын мастер Я.Тэнгис ахлагчтай "ЭКО АРАВТ" баг шалгарсан байна.
Дашрамд сонирхуулахад шайбатай хоккей нь Монголын бүх ард түмний өвлийн спортын наадамд энэ жил анх удаа орсон юм.
