Францын Лигийн цомын ¼ шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд “ПСЖ” клуб талбайдаа “Дижон”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авснаар хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын 8, 28 дахь минутад Ди Мария дубль хийж, багтаа тэргүүлэл авчирсан. Улмаар Менье 76 дахь минутад нэгийг нэмж, гүйцээжээ.