Испанийн цомын тэмцээний хагас шигшээн үлдсэн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд учраа таарсан “Валенсия” болон “Бетис” клубүүд хариу тоглолтоо хийсэн. “Валенсия” клубын талбайд болсон энэхүү тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авлаа.
Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Валенсия” өрсөлдөгчөө 3:2-оор хожиж, финалд шалгарлаа. Ийнхүү “Сарьсан багваахайнууд” Испанийн цомын төлөө “Барселона”-тай тулахаар болоод байна. “Барса” өчигдөр хагас шигшээн хариу тоглолтоо “Реал”-ын талбайд хийж, 3:0-ээр хожсоноор финалд шалгарсан билээ.