Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын удирдлагууд Оле-Гуннар Сульшерийг багийнхаа ерөнхий дасгалжуулагчаар жинхэлж магадгүй байна. ESPN-ийн мэдээлж байгаагаар Сульшерээс өөр менежер ажиллуулахгүйгээр шийдсэн аж. Тиймээс одоо болтол өөр менежертэй холбоо тогтоож, яриа хэлэлцээр хийгээгүй байна.
Оле-Гуннар Сульшерийг энэ улирал дуустал ажиллуулахаар түр томилсон юм. Улмаар улирлын төгсгөлд шинэ дасгалжуулагч авахаар “Манчестер Юнайтед”-ын удирдлагууд шийдээд байсан. Гэвч тэдний шийдвэр эрс өөрчлөгдсөн нь энэ аж.
Жозе Моуриньог явуулснаас хойш Сульшер “Улаан чөтгөрүүд”-ийг дасгалжуулж, 15 тоглолтод оролцохдоо 12 хожиж, хоёр тэнцэж, ердөө ганц л хожигдоод байгаа билээ.