Францын “ПСЖ” клубын хагас хамгаалагч Хавьер Пасторе Англид замналаа үргэлжлүүлж магадгүй байна. Учир нь “Вест Хэм” 28 настай Аргентин эрийг авахаар хөөцөлдөж эхэлсэн бөгөөд түүнийг багтайгаа байгуулсан гэрээ жилийн дараа дуусах юм.
Францын багийн хувьд санхүүгийн шударга өрсөлдөөний зарчмыг дагаж мөрдөх шаардлагатай учраас Пасторег зарах магадлал өндөр байгаа аж. Түүнийг 17.5 сая фунтээр үнэлж буй ажээ. Лондоны багийн шинэ дасгалжуулагч Пеллегрини довтолсон хөлбөмбөг тоглох сонирхолтой.
Мөн тэрбээр 5 хөлбөмбөгчийг багтаа авчрахаар зорьж буйгаа ч хэлсэн билээ. Пасторе 2011 онд “Палермо”-гоос Парисын баг руу 42 сая еврогоор шилжиж байсан. Улмаар 265 тоглолтод оролцож, 45 гоол оруулсан билээ.