Английн “Фүлхэм” багийн дасгалжуулагч Клаудио Раньери ажлаа өглөө. “Саутгэмптон”-д 2:0-ээр хожигдсон тоглолтын дараа түүний гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.
Тэрбээр өмнөх дасгалжуулагч Славиши Йокановичийг ажлаа өгсний дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Фүлхэм”-ийн жолоог атгасан. Түүнээс хойш премьер лигт 16 тоглолт хийхдээ ердөө л 12 оноо авчээ. Ранери явснаар “Фүлхэм”-ийн хамгаалагч асан Скот Паркер багийн дасгалжуулагчаар томилогдсон байна.