Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд боллоо. Энэ тойрогт “Ливерпүүл” клуб “Эвертон”-ы талбайд зочилж, чухал тоглолт хийсэн юм. Улирлын эхний тоглолтод “Эвертон” тун сайн үзсэн ч хаалгачийн алдаанаас болж нэг гоол алдаж, хожигдож байсан.
Тэгвэл энэ удаад маш нягт хамгаалалтынхаа ачаар “Эвертон” талбайдаа “Ливерпүүл”-ээс нэг оноо салгаж, хуурай тэнцсэн юм. Харин “Улаанууд” тэнцсэнийхээ горыг амсч, 70 оноотой хоёрдугаар байр руу ухарлаа.
Бусад тоглолтын үр дүн
Уотфорд 2-1 Лестер
Фүлхэм 1-2 Челси