Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн хүрээнд “Ливерпүүл” клуб “Эвертон”-ы талбайд зочилж, хуурай тэнцсэн билээ. Тэгвэл Бразил хаалгач Алиссон Бекер энэ улиралд 29 тоглолтод гарч, 17 удаад нь хаалгаа хуурай манасан амжилтыг үзүүллээ.
Ингэснээр 2005-2006 оны улиралд Пепе Рейнагийн үзүүлж байсан амжилттай эн зэрэгцэж байгаа аж. 2005 оноос хойш ямар ч хаалгач ийм амжилт үзүүлж байгаагүй ажээ. Пепе Рейна тэр улиралдаа 20 тоглолтод хаалгаа хуурай манаж байсан юм байна.