“Тоттенхэм” шөвгийн наймд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-05

Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд эхэлсэн билээ. Өнгөрсөн шөнө Английн “Тоттенхэм” клуб Германы “Боруссия Дортмунд”-ын талбайд зочилж, хариу тоглолтоо хийсэн юм. Эхний тоглолтод Англид болоход талбайн эзэн баг өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авсан.

Тэгвэл хариу тоглолтод “Боруссия Дортмунд”-ыг талбайд нь 0:1-ээр хожсоноор хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр буулгаж авлаа. Ийнхүү “Тоттенхэм” шөвгийн наймд шалгараад байна. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Харри Кейн 48 дахь минутад оруулжээ.

Тоглолтын тойм бичлэгийг энд дарж үзнэ үү