Испанийн алдарт “Реал Мадрид” клуб энэ жил 56 настай Жозе Моуриньог эргүүлэн авах талаар The Telegraph мэдээллээ. Моуриньо өөрөө Мадрид хотод эргэж очихыг хүсч байгаа аж. beIN Sports-д саяхан өгсөн ярилцлагадаа энэ талаар дурсаад авчээ.
Моуриньо “Реал”-ыг 2010-2013 оны хооронд удирдаж, Испаний Ла лиг, Испанийн цом болон Супер цомд түрүүлж байсан. Өнгөрсөн долоо хоногт “Реал Мадрид” Испанийн цом, Аваргуудын лигээс хасагдсан. Мөн Ла лигт “Барса”-гаас 12 оноо дутуу гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.
Соларигийн “Реал”-тай хийсэн гэрээ 2021 оны зун дуусна. Гэхдээ “Реал” энэ улирлыг дуустал түүнийг ажиллуулаад, халах юм байна. Оронд нь харин Моуриньо ирж магадгүй нь.