Аваргуудын лигийн шөвгийн 16-гаас "Манчестер Юнайтед" клубт хожигдож хасагдсан хэдий ч "ПСЖ" клубын удирдлагууд дасгалжуулагч Томас Тухельтай үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа ажээ. Парисын багийн удирдлагууд "Манчестер Юнайтед"-ыг талбайд нь 2:0-ээр хожсоны дараа Герман эртэй 2022 он хүртэл байгуулахыг хүсч байгаа бөгөөд цалинг нь нэмэх шийдвэр гаргасан юм байна.
Хариу тоглолтод хожигдож, Аваргуудын лигээс хасагдсан нь тэдний шийдвэрт нөлөөлөгүй аж. Тухель хоёр долоо хоногийн дотор хариу өгвөл гэрээг нь сунгах ажээ. Түүний одоогийн гэрээ 2020 оны зургаан сард дуусна. "ПСЖ" лиг 1-ийг 26 тойргийн дараах байдлаар хол тасархайн тэргүүлж байгаа билээ.