Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооны санаачлагаар "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд "Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр"-ийг тэмдэглэжээ.
Тухайлбал эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багтай клубүүд, охид эмэгтэйчүүдийн шигшээ багийн төлөөллүүд нэгэн дээвэр дор цуглаж, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжил дэвшил, зорилт зорилгын талаар санаа бодлоо чөлөөтэй солилцсон байна.
Уг хэлэлцүүлэг, уулзалтад МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн Г.Мөнхчулуун, Болдбаатар, МХБХ-ны Техникийн захирал Хатем Соусси /Тунис/, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик /Словак/,
эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Наоки Кавамото /Япон/ нар хүрэлцэн багш дасгалжуулагчдынхаа санаа бодлыг сонсож, өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцлаа.
Монголын эмэгтэй хөлбөмбөгчид сүүлийн 4 жилд футзал, талбайн лигт өрсөлдөн, үндэсний шигшээ, охидын 16, 19 хүртэлх насны шигшээ багийн тоглогч болж олон улсын тэмцээнд хүч үзэх болсон билээ.