Цагтаа "Лестер"-ийн хамтаар премьер лигт түрүүлж, гайхамшгийг бүтээж явсан Итали дасгалжуулагч Клаудио Раньери "Рома" клубыг удирдахаар боллоо. Тэрбээр "Би гэртээ ирж байгаадаа баяртай байна. "Рома"-гаас дуудах үед үгүй гэж хэлэх эрх байхгүй" хэмээн ярьжээ.
Энэ жил 67 настай дасгалжуулагч долоо хоногийн өмнө "Фүлхэм"-ээс халагдсан билээ. Клаудио Раньери 2009-2010 оны улиралд "Рома"-г удирдаж байсан түүхтэй.