Монголын хоккейчид “Asian Challenge Cup” тэмцээнд хоёр жил дараалж түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-09

Малайзын Куала Лумпур хотноо хоккейн “Asian Challenge Cup” тэмцээн болж, өндөрлөлөө.  Өнгөрсөн жил энэхүү тэмцээнд түрүүлээд байсан манай шигшээ баг энэ жил ч амжилтаа бататгаж, хошой аварга боллоо. Аваргын төлөө Филиппины шигшээ багтай тулж, 6:3-аар буулгаж авснаар аварга болсон юм.

Манай баг хэсэгтээ Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожсон. Хагас шигшээд Малайзтай дахин тоглож, 12:6-аар буулгаж авсан юм. Тэгвэл финалд ийнхүү Филиппиныг хожиж, аварга боллоо.