Месси 26 дахь гоолоо оруулж, “Барса” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-09

Испанийн Ла лигийн 27 дугаар тойргийн зарим тоглолтууд боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб талбайдаа “Райо Вальекано”-г хүлээж авч, 3:1-ээр хожлоо. Ингэснээр 63 оноотой болж, араасаа нэхэж буй “Атлетико Мадрид”-аас 9 оноогоор тасарч байна. 

Тоглолтын 24 дэх минутад Рауль де Томас гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч Пике 38 дахь минутад тэнцүүлж дөнгөжээ. Улмаар Месси 51 дэх минутад Ла лигийн энэ улирлын 26 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тасархай тэргүүлж байна. Харин тоглолтын 82 дахь минутад Суарез энэ улирлын Ла лигийн 17 дахь гоолоо оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулжээ. 

 

Бусад тоглолтын үр дүн

Атлетико 1-0 Леганес
Хетафе 2-1 Уэска