“Барса” Испанийн нэр төрийг аварч үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-13

Энэ улирлын Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан Испанийн ганц баг нь “Барселона” боллоо.  Каталоны баг өнгөрсөн шөнө талбайдаа Францын “Лион” клубыг хүлээж авч, 5:1-ээр бутниргэсэн юм. Эхний тоглолтод хуурай тэнцсэн болохоор энэ үр дүн асуудлыг шийдсэн. 

Тоглолтын 17, 78 дахь минутад Месси дубль хийж, энэ улиралд Аваргуудын лигт 8 дахь гоолоо орууллаа. Ингэснээр мэргэн буучийн жагсаалтыг Левандовскигийн хамтаар тэргүүлж эхэллээ.  Сүүлийн үед форм тааруу байгаа Коутиньо 31 дэх минутад нэг гоол нэмэрлэсэн бол Пике 81, Дембеле 86 дахь минутад гоолдсон юм. 

Ийнхүү шөвгийн наймд Английн “Манчестер Юнайтед, “Манчестер Сити”, “Тоттенхэм”, “Ливерпүүл”, Голландын “Аякс”, Италийн “Ювентус”, Португалын “Порто”, Испанийн “Барселона” клубүүд шалгарч үлдлээ.