“Ливерпүүл” клуб өнгөрсөн шөнө Германы “Байерн Мюнхэн”-ийг талбайд нь 3:1-ээр хожиж, Аваргуудын лигийн шөвгийнд наймд шалгарсан билээ. Ингэснээр Английн дөрвөн баг буюу “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Тоттенхэм”, “Ливерпүүл” шөвгийн наймд үлдлээ.
Тэгвэл 10 жилийн өмнө буюу 2008-2009 оны улиралд Английн дөрвөн баг шөвгийн наймд шалгарч байжээ. Улмаар хагас шигшээд “Челси”, “Манчестер Юнайтед”, “Арсенал” гэсэн гурван баг үлдэж байв. Харин финалд “Манчестер Юнайтед” клуб “Барселона”-тай тулж, Каталоны баг түрүүлж байсан юм.