ESPN: “Манчестер Юнайтед” Бейлийг авахгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-18

Английн “Манчестер Юнайтед” клуб Испанийн “Реал Мадрид” багт хүчин зүтгэж байгаа Гарет Бейлийг авахгүй хэмээн ESPN мэдээллээ.  Тус сайтын мэдээлж байгаагаар “Манчестер Юнайтед” түүнийг 29 настай учраас форм нь буурч байгаагийн дээр хэтэрхий өндөр үнэтэй гэж үзэж байгаа аж.

Харин авьяаслаг залуу тоглогчдод  анхаарал хандуулж, худалдаж авахыг зорьж байгаа юм байна. Уг нь “Реал” Бейлийг зарахыг хүсч байгаа. Гол сонирхож буй баг нь “Манчестер Юнайтед” байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсөн бололтой.