Жозе Моуриньо: Би зургадугаар сараас эхлэн ямар нэг баг дасгалжуулна

O.Admin
2019-03-19

“Манчестер Юнайтед” клубээс халагдсан Португал мэргэжилтэн Жозе Моуриньо ирэх зургадугаар сараас ажилдаа орж, ямар нэг баг дасгалжуулахыг хүсч байгаа талаараа ярьжээ.

Тэрбээр “Би гурван сарын хугацаанд ажиллалгүй амарч байгаа, гэхдээ замналаа үргэлжлүүлэхэд бэлэн байна.  Хөлбөмбөгтэй холбогдсон үед надад өөртөө зарцуулах цаг гэж огт гардаггүй. Хэвлэлийн хурал, тоглолт, видео бичлэг үзэх, тоглолтын анализ хийх гээд өдөр тутмын асуудал ихтэй. Тиймээс би хэсэг хугацаанд өөрийгөө амрааж, сэргээх хэрэгтэй байна.

Дасгалжуулагч бол тусгай мэргэжил, би өдөр тутмын ажилд дуртай. Ирэх зургадугаар сараас шинэ улирлыг цоо шинээр эхлүүлэхийг хүсч байгаа. Би юу хэрэгтэй, хэрэггүйг мэддэг, тиймдээ ч 3-4 багийн саналаас татгалзсан” хэмээн ярьжээ.