“Боруссия Дортмунд” Хадсон-Одоиг сонирхож байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-20

Английн “Челси” клубын хагас хамгаалагч Каллум Хадсон-Одои Германы том багуудын анхаарлыг татаж эхлээд байна. “Байерн Мюнхэн” түүнийг сонирхож байсан бол “Боруссия Дортмунд” нэмэгджээ. 

Нэгдүгээр сарын солилцооны цонхоор “Байерн Мюнхэн” түүнийг 35 сая фунтээр авахыг хүссэн ч “Челси” татгалзсан хариу өгсөн билээ. Тэгвэл энэ улирлын төгсгөлд Мюнхэний баг түүнийг авах оролдлогыг дахин хийх аж. Тэрбээр “Челси”-тэй 2020 оны зургадугаар сар хүртэл гэрээтэй байгаа юм.