Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн. Анхдугаар тэмцээнд 11 орны 180 гаруй тамирчин оролцож байна. Эхний өдөр нээлтийн ажиллагаа болон сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын урьдчилсан болон шигшээ барилдаан болж өндөрлөлөө.
Тэгвэл сонгомол бөхийн 67кг-д барилдсан "Алдар" спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ханбүргэд мөнгөн медаль хүртэж, Монголын тамирчдын медалийн салхийг хагаллаа.
Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар оролцов.