Английн шигшээ дахин таван гоол оруулж, өрсөлдөгчөө бутниргэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-25

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхэлсэн билээ. Ихэнх баг хоёр тойргийн тоглолтын ард гараад байна. Өнгөрсөн шөнө А хэсэгт эхний тоглолтдоо Чехийг 5:0-ээр бутниргэсэн Английн шигшээ Черногорын талбайд зочилж тоглолоо.

Энэ удаад ч гэсэн Английн баг өрсөлдөгчийнхөө хаалгыг 5 гоолоор мялааж, 1:5-аар хожсон юм. Ингэснээр урьдчилсан шатанд хоёр тойрогт хамгийн олон гоол оруулсан баг боллоо. Энэ удаагийн тоглолтын 30 дахь минутад Майкл Кин тооны харьцааг нээсэн бол Баркли 38, 59 дэх минутад дубль толилуулжээ. Араас нь Харри Кейн 71 дэх минутад нэг гоол нэмэрлэж, Стерлинг 80 дахь минутад гүйцээсэн байна. Ийнхүү Стерлинг урьдчилсан шатны мэргэн буучийн жагсаалтыг 4 гоолтой тэргүүлж эхэллээ. Эзэн багаас нэр төрийн ганц гоолыг 17 дахь минутад Вешовеч оруулсан юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Косова болон Болгарын хооронд болж, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 39 дэх минутад Божиков гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Зенели 61 дэх минутад тэнцүүлсэн байна.