Европын аваргын урьдчилсан шатны тоглолтуудын хажуугаар шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж байна. Өнгөрсөн шөнө Чехийн талбайд Бразилын шигшээ зочилж, тоглолоо. Энэ тоглолтод Өмнөд Америкийн баг өрсөлдөгчөө 1:3-аар буулгаж авлаа.
Тоглолтын 37 дахь минутад Павелка гоолдож, Чехийн шигшээ тэргүүлж эхэлсэн. Гэвч Фирмино 49 дэх минутад тэнцүүлж дөнгөсөн. Улмаар Габриэл Жезус 83, 90 дэх минутад хоёрыг оруулж, багтаа ялалт авчирсан байна.