Месси дубль хийж, “Барса” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-30

Испанийн Ла лигийн 29 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб талбайдаа “Эспаньол”-ыг талбайдаа хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 69 оноотой болж, хүснэгтийг араасаа нэхэж буй “Атлетико”-гоос 10 зөрүүтэй тэргүүлж байна. Тоглолтын 71, 89 дэх минутад Месси дубль хийж, Ла лигт энэ улиралд 31 гоол орууллаа.

Хоёрдугаар байрын төлөө өрсөлдөж байгаа “Атлетико Мадрид” энэ тойрогт “Алавес”-ын талбайд зочилж, 0:4-өөр бутниргэлээ.  Тоглолтын 5 дахь минутад Сауль тооны харьцааг нээсэн бол Диего Коста 11, Мората 59, Парти 84 дэх минутад нэг нэгийг нэмжээ.