Английн премьер лигийн 32 дугаар тойргийн хүрээнд “Тоттенхэм” клуб “Ливерпүүл”-ийн талбайд зочлон тоглож, 2:1-ээр хожигдсон билээ. Тэгвэл нэр төрийн нэг гоолыг Лукас Моура оруулж, Эриксен дамжуулалт хаясан.
Ингэснээр тэрбээр энэ улиралд премьер лигт 10 дахь гоолынхоо дамжуулалтыг өгсөн юм. Мөн Английн премьер лигт сүүлийн дөрвөн улирал дараалж 10 болон түүнээс дээш гоолын дамжуулалт өгч, Дэвид Бекхэмийн тогтоож байсан амжилтыг давтлаа.
Бекхэм 1997-1998 оны улирлаас 2000-2001 оны улирал хүртэл дөрвөн улирал дараалж 10 болон түүнээс дээш гоолын дамжуулалт өгч байжээ.