Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх албанаас энэ оны гуравдугаар сард “Ойлголцох нэг хором” аяныг өрнүүлсэн билээ. Аяны хүрээнд Монголын Хөлбөмбөгийн Холбоо Эрэгтэй болон эмэгтэй шигшээ багуудаараа дамжуулан уур бухимдлаа нэг хоромд барьж сурах нь маш олон аюулаас сэргийлж болно гэдгийг олон нийтэд сурталчилсан билээ.
Тэгвэл тус аяны хаалтын спорт өдөрлөг өнгөрөгч ням гарагт "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт ч Монголын Хөлбөмбөгийн Холбоо нэгдэж 2019 оны Футзалын дээд лигийн алт болон мөнгөн медальт Арвис, Дэрэн багууд нөхөрсөг тоглолт хийжээ.