Английн премьер лигийн 32 дугаар тойргийн үлдсэн нэг тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Топ дөрөвт багтахын төлөө өрсөлдөж байгаа “Арсенал” клуб энэ тойрогт талбайдаа “Ньюкасл”-ыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 63 оноотой болж, гуравдугаар байр руу орж ирсэн юм.
Тоглолтын 30 дахь минутад Рамси гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Ляказетт 83 дахь минутад нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулжээ.