Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө “Манчестер Сити” клуб талбайдаа “Брайтон”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авснаар энэ улирлын хоёр дахь цомоо өргөхөд нэг алхам ойртлоо.
Тоглолтын 4 дэх минутад Габриэл Жезус гоолдож, багтаа хожил авчирсан. Ийнхүү өнөө шөнө “Уотфорд” болон “Вулверхэмптон” багуудын аль хожсонтой нь цом булаалдахаар боллоо.