“Уотфорд” финалд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-07

Английн Хөлбөмбөгийн холбооны цом буюу “FA Cup”-ын хагас шигшээ шатны үлдсэн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд “Уотфорд” болон “Вулверхэмптон” багууд үлдэж, тулсан юм.

Тэгвэл цомд нэг алхам ойртох энэхүү тоглолтод “Уотфорд” клуб өрсөлдөгчөө 3:2-оор буулгаж авч, финалд үлдлээ. Тоглолтын 36 дахь минутад Доэрти тооны харьцааг нээсэн бол Хименес 62 дахь минутад нэгийг нэмж, “Вулверхэмптон” илт тэргүүлж эхэлсэн. Гэвч “Уотфорд” нөхөж гурван гоол оруулсан.

79 дэх минутад Деулофеу тооны харьцааг ойртуулсан бол Дини 90 дэх минутад торгуулийн цохилтоос тэнцүүлж дөнгөсөн. Улмаар нэмэлт цаг сунгахад 104 дэх минутад Деулофеу дахин нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ. Ийнхүү цомын финалд “Манчестер Сити” болон “Уотфорд” клубүүд тулахаар боллоо.