Английн премьер лигийн хүрээнд “Эвертон” клуб талбайдаа “Арсенал”-ыг хүлээж авч, туллаа. Хоёр багийн 32 дугаар тойргийн тоглолт байсан юм. Энэхүү тоглолтод “Эвертон” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авснаар 46 оноотой болж, 9 дүгээр байр руу орж ирлээ.
Харин “Арсенал” 63 оноотой хэвээр үлдэж, хоёрдугаар байр руу орох боломжоо алдав. Хэрвээ хожсон бол “Тоттенхэм”-ээс хоёр онооны зөрүүтэй гуравдугаар байрт бичигдэх боломжтой байсан юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 10 дахь минутад Жагелка оруулж, багтаа хэрэгтэй 3 оноог авчирчээ.