Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Английн “Ливерпүүл” клуб талбайдаа Португалын “Порто”-г хүлээж авч, эхний тоглолтоо хийсэн.
Шөвгийн наймд таарч болох хамгийн сул өрсөлдөгчөө “Ливерпүүл” 2:0-ээр буулгаж авч, хагас шигшээд шалгарахад нэг алхам ойртлоо. Тоглолтын 5 дахь минутад Кейта гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Фирмино 26 дахь минутад нэгийг нэмж, багтаа хожил авчирсан юм.
Хариу тоглолт Португалд болно. Энэ тоглолтод “Ливерпүүл” тэнцэхэд л хагас шигшээд шалгарах боломжтой.
Тоглолтын тойм бичлэгийг энд дарж үзнэ үү