Аваргуудын лигийн ¼ шигшээн эхний тоглолтоо “Ливерпүүл” клуб Португалын “Порто”-тай хийж, 2:0-ээр хожсон билээ. Тэгвэл энэхүү ялалт нь Герман мэргэжилтэн Юрген Клоппын дасгалжуулагчийн замналынх нь 400 дахь хожил байжээ.
Тэрбээр “Майнц”-ыг удирдаж 109, “Боруссия Дортмунд”-ын хамтаар 180 ялалт авч байсан аж. Харин “Ливерпүүл”-ийн хамтаар 111 дэх ялалтаа авч байгаа нь энэ юм байна.