“Хаддерсфилд”-ын эсрэг Харри Кейн, Деле Алли нар тоглохгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-11

Аваргуудын лигийн ¼ шигшээн хүрээнд “Тоттенхэм” клуб талбайдаа “Манчестер Сити”-г хүлээж авч, 1:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтод “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кейн, хагас хамгаалагч Деле Алли нар бэртэл авсан.

Харри Кейний хувь зүүн хөлийнхөө шагайнд хүнд бэртэл авсан. Багийн эмч нар түүний бэртэл хэр хүнд болохыг нягталж байгаа бөгөөд одоохондоо тодорхой мэдээлэл гараагүй байна. Харин Деле зүүн гартаа бэртэл авсан. Эмч нар түүнийг бямба гарагт “Хаддерсфилд”-ын эсрэг тоглолтод оролцох эсэхийг хараахан шийдээгүй байгаа аж. Харри Кейний хувьд энэ улирал дуустал талбайд гарахгүй ч байж магадгүй нөхцөл байдалтай гэсэн албан бус мэдээлэл гараад байна.