Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн хүрээнд “Ливерпүүл” клуб талбайдаа “Челси”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан билээ. Сүүлийн таван тоглолтод хоёр баг учраа таарахад “Челси” хоёр хожиж, гурав тэнцсэн.
Харин “Ливерпүүл”-ийн талбайд хийсэн сүүлийн 8 тоглолтод “Челси” 3 хожиж, 5 тэнцээд байсан юм. Энэ хар цувралаа өчигдөр зогсоолоо. “Ливерпүүл” хамгийн сүүлд 2012 оны тавдугаар сард талбайдаа “Челси”-г хожиж байснаас хойш анх удаа чухал үед буулгаж авлаа.